Бидний тухай

Минжит Булган Констракшн ХХК нь 1990 онд байгуулагдсан. УБ хот СХД-ийн 20-р хороо, Сонсголон 18131 гудамж 69/1 мөн БГД-ийн 20-р хороо Үйлдвэрийн баруун бүс, Үйлдвэрийн тойруу гудамж 66/1-д тус тус байрладаг. Нийт 70 ажилтан ажиллагсадтайгаар, жил бүрийн 03-р сарын 01-нээс 11-р сарын 01 хүртэлх 8 сарын хугацаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компани нь жилд 25000м2 бетон, төмөр бетон хийц эдлэлийг үйлдвэрлэж, 2800-аад аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Одоо тус компани нь 27 төрлийн барилгын ялуу, 4 төрлийн худгийн цагираг, таг, 8 төрлийн дулааны шугамын сувгийн тэвш, 13 төрлийн дулааны сувгийн хучилт, 7 төрлийн сувгийн тулгуур дэр, 25 төрлийн замын хашлага, 6 төрлийн ус зайлуулах суваг, таг, 3 төрлийн нүхэн гарц, 2 төрлийн үерийн хоолой, 2 төрлийн шатны гишгүүр, 3 төрлийн гэрлийн шонгийн төмөр бетон суурь, холбооны төмөр бетон угсармал худаг, замын хаалт, түмбэ, километрийн шон, үерийн усны холбох худаг зэрэг 150 төрлийн бетон, төмөр бетон хийц эдлэлүүдийг чанартай цемент, угаасан элс, дайрга, орос арматур, чанартай бетоны нэмэлт ашиглаж зуурсан М250-М400 маркийн бетон, төмөр бетон хийц эдлэлүүдийг үйлдвэрлэж технологийн уураар шарж бэхжүүлсэн бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлсээр байна.