Бидний тухай
Минжит Булган Констракшн ХХК нь 1990 онд байгуулагдсан. Улаанбаатар хотын БГД-ийн 29-р хороо Үйлдвэрийн баруун бүс, Үйлдвэрийн тойруу гудамж 66/1-д, мөн СХД-ийн 20-р хороо, Сонсголон 18131 гудамж 69/1-д тус тус хоёр салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
Нийт 70 ажилтан ажиллагсадтайгаар, жил бүрийн 03-р сарын 01-нээс 11-р сарын 01 хүртэлх 8 сарын хугацаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компани нь жилд 25000м² бетон, төмөр бетон хийц эдлэлийг үйлдвэрлэж, 2800-аад аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран ажиллаж байна.
Одоо
27 төрлийн барилгын ялуу, 4 төрлийн худгийн цагираг, таг, 8 төрлийн дулааны шугамын сувгийн тэвш, 13 төрлийн дулааны сувгийн хучилт, 7 төрлийн сувгийн тулгуур дэр, 25 төрлийн замын хашлага, 6 төрлийн ус зайлуулах суваг, таг, 3 төрлийн нүхэн гарц, 2 төрлийн үерийн хоолой, 2 төрлийн шатны гишгүүр, 3 төрлийн гэрлийн шонгийн төмөр бетон суурь, холбооны төмөр бетон угсармал худаг, замын хаалт, түмбэ, километрийн шон, үерийн усны холбох худаг зэрэг 150 төрлийн бетон, төмөр бетон хийц эдлэлүүдийг чанартай цемент, угаасан элс, дайрга, оросын чанартай арматураар германы бетоны нэмэлт ашиглаж зуурсан М250-М400 маркийн бетон, төмөр бетон хийц эдлэлүүдийг үйлдвэрлэж технологийн уураар шарж бэхжүүлсэн бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлсээр байна.
0
Жилийн
Туршлага дээр суурилан
0
Aжилтан ажиллагсадтайгаар
Үйл ажиллагаагаа явуулж,
0
Байршилаас
0
м² бетон, төмөр бетон хийц эдлэлийг
жил болгон үйлдвэрлэн нийлүүлж байна